NO SHAVE NOVEMBER гэж юу вэ?

2024-11-13 06:29
NO SHAVE NOVEMBER гэж юу вэ?

No shave November буюу үс, сахлаа хусдаггүй 11-р сарын хөдөлгөөнийг анх 2009 онд АНУ, Чикаго хотод байрлах ХИЛЛ-н гэр бүлийнхэн хорт хавдрын эсрэг хандив цуглуулах санаачилгыг гарган Facebook хуудас нээж эхлүүлж байсан. Үүнээс хойш энэхүү хөдөлгөөн нь алдартай болж хорт хавдрын эсрэг олон төрлийн сангуудад ашиг тусаа өгдөг дэлхийн хэмжээний хөдөлгөөн болсон байна.

Арваннэгдүгээр сард үсээ хусахгүй байх нь:

Эрэгтэй хүмүүс өөрийн эрүүл мэндийн асуудалдаа анхаарах нь бага байдаг. Эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх, эм болон нэмэлт витамин авч уух зэрэг нь бага байдаг байна. Үүнээс үүдэн эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хорт хавдар, төмсөгний хорт хавдар, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд үүсдэг.

Тиймээс тус хөдөлгөөнийг энгийнээр тайлбарлавал сахал, үсээ засуулахгүй хэмнэсэн мөнгөөрөө эрчүүд өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах гэсэн утгатай юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл