📣Шүдний OO-ны таславчинд байралсан өнгөний код юуг илэрхийлдэг вэ?

2024-02-23 03:30
📣Шүдний OO-ны  таславчинд байралсан өнгөний код юуг илэрхийлдэг вэ?

Шүдний OO-ны таславчинд байралсан өнгөний кодны тухай үйлчлүүлэгчдэд хуурамч зөвлөгөө тодорхой хугацааны давтамжтайгаар интернетэд үе үе гарч ирсээр байна. Энэ мэдээлэл нь хэрэглэгчидыг нэлээн хугацаагаар интернетээр төөрөгдүүлж байна.

Өнгөнүүдийн утга нь:

Ногоон: Бүгд байгалийн

Хөх: Байгалийн болон нэмэлт эмчилгээний

Улаан: Байгалийн болон нэмэлт химийн найрлагатай

Хар: Бүгд химийн найрлагатай

ХАРАМСАЛТАЙ НЬ ЭДГЭЭР МЭДЭЭЛЛҮҮД БҮГД ХУДАЛ

ӨНГӨТ ДӨРВӨЛЖНҮҮД ҮНЭНДЭЭ ШҮДНИЙ OO-НЫ НАЙРЛАГА БҮТЦИЙН ТУХАЙ ЮУГ Ч ИЛЭРХИЙЛДЭГГҮЙ БӨГӨӨД OO-Г ҮЙЛДВЭРЛЭХ ЯВЦАД ХЭРЭГЛЭГДДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ ЮМ.

Өнгөт тэмдгүүд нь цацраг гэрэл мэдрэгчүүдэд уншигдах зориулалттай ба өнгөний ялгаанаас хамаарч үйлдвэрийн машин тэдгээрийг тастах, тамгалах, нугалах, ангилах зэрэг үйлдлүүдийг хийхэд хэрэглэдэг байна. Эдгээр тэмдэглэгээнүүд нь маш олон өнгө байх бөгөөд зөвхөн ногоон, хөх, улаан, хар гэж заасан хязгаар байхгүй юм. Ялгаатай өнгүүд нь ялгаатай савлах эсвэл ялгаатай мэдрэгч машинуудад зориулсан байдаг. Өөрөөр хэлбэл, бүх өнгө зөвхөн нэг л утгатай үйлдвэрлэх машины үйл ажиллагааг зохицуулахад хэрэглэгдэг. Хэрэв та шүдний OO ямар найрлагатайг мэдэхийг хүсвэл OO-ны гадна сав дээр хэвлэгдсэн найрлагыг унших хэрэгтэй гэж танд зөвлөе.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл